Бизнесийн салбар

ДӨРВӨН ТАЛСТ ЭКОЛОГИ ХХК

   “Дөрвөн талст экологи” ХХК нь Монгол Улсын аж ахуй нэгжийн хүрээнд үүсгэн байгуулагдаж, Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд Байгаль орчны …

ЭМ ЭН ЭМ ЖИ ЭМ ХХК

Тус компани “Дөрвөн талст” ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “ЭМ ЭН ЭМ ЖИ ЭМ” ХХК нэртэйгээр гадаад дотоод худалдаа, газар тариалангийн чиглэлээр …

ДӨРВӨН ТАЛСТ ЭКОЛОГИ ХХК

   “Дөрвөн талст экологи” ХХК нь Монгол Улсын аж ахуй нэгжийн хүрээнд үүсгэн байгуулагдаж, Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа болон Байгаль орчны цогц үйлчилгээг хүргэх зорилготойгоор мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж, хамтрагч, түнш байгууллага, аж ахуйн нэгж, компаниудад чанартай ажил үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажиллаж байна.
  Манай компанийн үйл ажиллагаанд МУИС, ХААИС, ШУТИС-ийн салбар сургуулиуд, ШУА-ийн харьяа Газарзүйн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны харьяа Мэдээлэл тооцооллын төв зэрэг боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагуудын доктор магистр болон бакалврын зэрэгтэй, онол практикийн өндөр ур чадвар, туршлагатай 20 орчим эрдэмтэд, мэргэжилтэн судлаачид, Монгол улсын зөвлөх инженерүүд хамтран ажилладаг.

    “Дөрвөн талст экологи” ХХК нь үндсэн үйл ажиллагаагаа Олон улсын болон Монгол улсын хууль эрх зүйн хүрээнд явуулдаг бөгөөд байгаль орчны суурь судалгаа, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, Газрын нөхөн сэргээлтийн ажлуудыг мэргэжлийн ур чадварыг харуулан, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, үйлчлүүлэгч байгууллагууддаа мэргэжлийн туслалцаа зөвлөгөөгөөр бүрэн хангах явдлыг өөрийн эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл

ЭМ ЭН ЭМ ЖИ ЭМ ХХК

Тус компани “Дөрвөн талст” ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “ЭМ ЭН ЭМ ЖИ ЭМ” ХХК нэртэйгээр гадаад дотоод худалдаа, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Манай компани нь Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрт 1400 га газар эзэмшдэг. Бид монгол орныхоо иргэдэд үржил шимтэй хөрсөнд ургасан сайн чанарын буудай нийлүүлэхээр зорин ажиллаж байна.

             Эрхэм зорилго:

      Монгол хөрсөнд ургасан чанартай тариагаар иргэдээ хангах зорилготой. Цаашдаа манай байгууллагыг зүгээс төр засгаас явуулж буй газар тариалан, хөдөө аж ахуйг дэмжих бодлогын хүрээнд, эрүүл ахуй, стандартын шаардлагад бүрэн нийцсэн, үр тариаг гадаад болон дотооддоо борлуулах зорилт өмнөө тавин ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл